Баасан гараг! Энэ долоо хоногт бид гунигтай болон сайхан мэдээтэй эргэж ирлээ. Солонгосын энтертайнмент ертөнцөд энэ долоо хоногт юу болсон талаар танилцацгаая!
Kim Woo-bin-ийн дөрвөн жилийн дараах эргэн ирэлт
Хоёр хоолойн хавдраас болж дөрвөн жил амарч эмчилгээ хийлгэсний дараа Ким Үү-бин шинэ кино болох Alien (түр зуурын нэр)-тэйгээр эргэн ирлээ. Ким Үү-бины хавдар 2017 оны 5-р сард оношлогдсоны дараа түр зогссон. Түүний эдгэрэлтийн дараагаар тэрээр 2019 оны 11-р сард Blue Dragon кино наадам дээр илтгэгчээр анх олон нийтийн өмнө гарч ирсэн.
BLACKPINK-ын эргэн ирэлт 
BLACKPINK таны нутагт! BLACKPINK BLINK-ийнхээ төлөө онцгой эргэн ирэлтээ хийж байна! Зургаадугаар сарын 17-нд YG Entertainment нь BLACKPINK-ын 'How you like that' шинэ концепт постерийг өөрийн албан ёсны блогод нийтэлжээ.
Тэдний загвар дахь эрс өөрчлөлт нь шүтэн бишрэгчид болон олон нийтийн анхаарлыг татлаа. Lisa уруул цоолуулснаар шинэ өөрчлөлтийг туршиж үзсэн ба хар үс, утаатай будалт нь хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. BLACKPINK 6-р сарын 26-нд урьдчилан гаргасан 'How you like that' дуугаар эргэн ирэх болно. Би тэсэн ядан хүлээж байна!
Yoo Ah In-ын 'Би ганцаараа амьдардаг' 
'I Live Alone' телевизийн шоу нь 6-р сарын 19-нд Юу А Ин-н нэг өдрийн амьдрал ямар байдгийг дэлгэн үзүүлдэг. Трейлэр гарсны дараа олон нийт тус шоуг үзэхдээ маш ихээр баярласан, учир нь тэрээр олон төрөл, энтертайнмент шоу нэвтрүүлэгт тийм ч идэвхитэй оролцоод байдаггүй. Юу А Ин удахгүй гарах зомби триллерийн Амьд киног сурталчлахын тулд Парк Шин Хе-тэй оролцлоо.
TST's Yohan Талийгаач боллоо
TST's Yohan (Kim Jung Hwan) 6-р сарын 16-нд нас барсан. Гэр бүлийн хүсэлтээр үхлийн шалтгааныг задруулаагүй байна. Оршуулах ёслолыг Сөүл хотын Шинчоны Severance эмнэлгийн оршуулгын танхимд зохион байгуулжээ. Йохан 1992 онд төрсөн бөгөөд 2017 онд Top Secret хөвгүүдийн хамтлагийн гишүүнээр K-Pop ертөнцөд дэбют хийжээ, мөн TST нэрээрээ алдартай. Амар амгалан нойрсоорой Yohan 🙏🏼
Uee-ийн Жин Хасах Нууц
Uee саяхан 'I Live Alone' нэвтрүүлэгт оролцож, биеийн дүр төрх болон жингээ хасах талаар санаа зовж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Uee өнгөрсөнд анорексиа хэмээх маргаанаас болж зовж байсан тухай дурдсан юм. Тэр 'After School хамтлагийн бүх гишүүд туранхай, өндөр байсан, харин би ганцаараа тийм биш байсан.'
Би олны анхаарал, хайрыг маш их хэмжээгээр хүлээсэн ч, муу санаатай сэтгэгдлүүдтэй тэмцэхэд надад хэцүү байсан'. Тэр үед тэрбээр дөнгөж 21, 22 настай байсан бөгөөд хүмүүс хэн нэгний биеийг ийм хатуугаар шүүмжилж болохыг бодоод их уйлдаг байжээ.
JYP сар бүр хуучин эхнэртээ ₩20 сая төгрөг төлж байна уу?
JYP үргэлжлүүлэн эхнэртээ сар бүр тэтгэмж төлдөг гэж 7인의 뇌색남 (ойролцоогоор “7 ухаант залуус”) шоуны тайлан илчилсэн бөгөөд үнийн дүнг нь харахад үнэхээр гайхалтай. JYP нийт ₩3 тэрбум (ойролцоогоор 2.5 сая ам.доллар) болон сар бүр ₩20 сая (ойролцоогоор 17 мянган ам.доллар) төлөхийг зөвшөөрсөн байна. Нэмэлт асуудал, цуурхалгүйгээр салах ажлыг жигдхэн дуусгахын тулд JYP энэ хэмжээний мөнгө төлөхийг зөвшөөрсөн бололтой.
Би дараагийн долоо хоногт үргэлжлүүлэн хэлэх мэдээгээ авчирна. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй!
Хэрэв танд асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээх эсвэл бидэнд имэйл илгээнэ үү help@creatrip.com

