Солонгост аль хэдийн халуун болж байна. Температур нь 31 градус хүртэл өсөөд байна, энэ дөнгөж эхлэл нь л шүү! Хар, цагаан болон пастел өнгөнүүд 2020 оны тренд өнгөнүүд гэдгийг та мэдэх үү? Тэгэхээр би солонгосын эрэгтэй алдартнууд юу өмсдөг болон тэдний хувцасны брэндүүдийг судалсан. Өөрийн дуртай алдартан жагсаалтад байгаа эсэхийг харахын тулд доош гүйлгээрэй.
TVXQ Юнхо

TVXQ Yunho телевизийн хөтөлбөрт I Live Alone оролцож, энэ нь түүний хоѐр дахь алдар нэрийн өдрүүдийг авчирсан. Тэрээр Comedy Big League нэртэй инээдмийн шоунд тусгай зочноор оролцож, энэ ягаан пастел өнгийн цамцыг өмссөн юм. Энэхүү брэндийг EXO Baekhyun ч гэсэн өмсөж байсан OTHER-worldly гэдэг брэнд гэдэг.
Infinite L

Infinite L (Kim Myung-soo) хөвгүүдийн хамтлагт дуучнаар ажлаа эхэлсэн бөгөөд одоо ихэвчлэн жүжигчнээр ажиллаж байна. L 2019 онд Woollim Entertainment-ыг орхисон ч одоо хүртэл Infinite-ийн гишүүн хэвээр байна. L Angel's Last Mission: Love, хэмээх драмд тоглосон бөгөөд дээрх цэнхэр цамцыг өмссөн байсан. TI for men бол олон Солонгос эрчүүдийн өмсдөг загварлаг, хямд үнэтэй брэнд юм. Би энэ цамцны хямд үнэнд үнэхээр гайхсан.
Севентин Воону

Seventeen Wonwoo телевизийн Battle Trip нэртэй нэвтрүүлэгт энэхүү R:LOL цамцтай гарч ирсэн. R:LOL нь Rolarola брэндээс гаргадаг хоёр дахь шошго юм. R:LOL нь унисекс майк бөгөөд залуу үеийнхэнд түгээмэл байдаг.
Супер Жуниор Кюхён

Super Junior Kyuhyun энэ Saint-James цамцыг Salty Tour нэвтрүүлэгт өмссөн байсан. Энэ ногоон, пастел өнгийн цамц нь маш анхаарал татам бөгөөд сэрүүн харагддаг. Энэ цамцны материал нь зуны улиралд тохиромжтой бөгөөд амралтад явахад төгс харагдах болно.
SF9 Rowoon

Эрэгтэй хувцасны өөр нэг TI! SF9 Rowoon энэ хар ногоон поло цамцыг Music Bank, явахдаа өмссөн байсан нь түүнд дэгжин харагджээ. Энэ поло цамц тухайн үед үнэтэй байсан ч одоо 75% хямдарсан байна.
Cha Eun Woo

Сандалууд зуны зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. Cha Eun Woo нь Dr. Martens-ийн Terry-г өмссөн байна. Тэд маш загварлаг бөгөөд сэрүүн харагдаж байна.
BTS Jin

BTS Jin нисэх онгоцны буудалд муурын зурагтай, 'I Am Your Master' гэсэн үгтэй энэхүү өхөөрдөм цамцыг өмссөн байлаа. Энэ цамц нь олон янзын өнгөтэй, бүх хүнд тохирдог. Энэ цамцыг интернетээр амархан худалдан авч болно.
BTS Jungkook
BTS Jungkook энэ Saint Laurent Babylone 55 T-shirt-ийг SBS Inkigayo үзүүлбэр болон Big Hit Entertainment YouTube дээр өмссөн. Энэ T-shirt нь эрэгтэй, эмэгтэй аль алинд нь тохиромжтой бөгөөд энэ жагсаалтын хамгийн үнэтэй зүйл юм.
BTS RM

BTS RM энэ модон хөрөг бүхий футболкийг өөрийн тоглолтуудын нэгэнд өмссөн, маш их алдартай, чиг хандлагатай футболкыг бүх хүйсийн хүмүүс өмсөж болно.
Эдгээр бүх хувцас, гутлыг онлайнаар худалдаж авч болно, тиймээс хэрэв та сонирхож байвал нэрийг нь интернетээс хайгаарай. Та өөртөө эсвэл найз нөхөд болон хайртай хүмүүстээ нэгийг авч болно.
Хэрэв танд энэ блог бичлэгийн талаар илүү их асуулт эсвэл санал байгаа бол доор үлдээгээрэй эсвэл бидэнд и-мэйл бичээрэй help@creatrip.com!

