Сайн байцгаана уу. Бид Creatrip, таны хувийн Солонгос аяллын хөтөч байна.
1990-ээд оны үеийн Солонгос рестораны шинэ гахайн мах идмээр байна уу? Haengin бол таныг цаг хугацаагаар аялуулдаг Солонгосын шарсан махны ресторан юм.
Энэ нь орон нутгийн иргэд болон жуулчдын очих дуртай шинэ залуу бүс нутгуудын нэг болох Mangwon-д байрладаг. Зөвхөн нутгийн иргэдэд мэдэгдэж байсан энэхүү түүхэн сувд нь 수요미식회 нэртэй телевизийн нэвтрүүлэгт гарч, илүү их анхаарал татаж, алдаршсан юм. Хэрэв та мах болон хуучны уур амьсгалд дуртай бол энэ газар хамгийн супер!
Haengjin | Мэдээлэл
- Хаяг:서울 마포구 월드컵로 49
- Цагийн хуваарь:Даваа гарагаас Бямба гараг хүртэл 17:30-аас 04:00 Ням гарагт 17:00-аас 23:00
Haengjin | Тойм
Та газрын зургнаас харж байгаачлан, энэ газар станцтай маш ойрхон бөгөөд хүмүүс ихэвчлэн дараалалд зогсдог. Барилгыг нэг харахад л тэдний эртний, энгийн концепцийг барьдаг. Тавилга болон дотоод засал нь 30 жилийн өмнөх үзэмжийг дуурайж хийхээр зориуд ийм байдлаар хийгдсэн. Мөн тэд хуучин Солонгосын дууг тоглуулж агуулгын уур амьсгалыг бүрдүүлдэг.
Эх сурвалж: Wednesday Food Talk
Эх сурвалж: Wednesday Food Talk
Энд үнэ маш хямд биш. Samgyeopsal (гахайн цээжний мах) ₩13,000 (170гр), Donchadol (гахайн гуяны мах) ₩12,000 (170гр), Kkeobdegi (гахайн арьс) ₩9,000.
Эндхийн гахайн мах ердийн хөлдүү гахайн махтай адил харагдаж байгаа боловч та тийм биш гэдгийг олж харах болно. Ердийн хөлдүү гахайн мах үнэртэй байдаг бол эндхийн гахайн махыг хурдан хөлдөөн, гахайн махны тодорхой үнэрийг тэр даруйдаа арилгадаг. Ингэснээр тэд гахайн махны шинэлэг байдлыг хадгалдаг.
Та зургуудаас харахад, махны хамт олон төрлийн хачир ирдэг. Хамгийн шилдэг нь өндөгт боовнууд юм. Тэд төмөр тавгийг тугалган цаасаар бүрж, дараа нь гахайн махыг дээр нь тавина. Зоогийг дүүргэхийн тулд та заавал согью захиалах хэрэгтэй.
Эх сурвалж: Wednesday Food Talk
Эх сурвалж: Wednesday Food Talk
Амтны хувьд үнэхээр гайхалтай байсан. Гахайн мах нь маш шинэ, зажлахад хялбар байлаа. Өөх, махны тэнцвэр төгс байв. Гахайн махыг халуун ногоотой хачир болон гүнжидийн навчтай хамт идээд дараа нь бага зэрэг сожу уугаарай. Хэрэв та гахайн мах хангалттай идсэн бол дараагийн алхам руу шилжих хэрэгтэй. ₩3,000-өөр bokk-eumbab (хуурсан будаа) захиалаад мах шарагчийн дээгүүр шараарай. Солонгос хүн бүр будаа идэх дургүй ч гэдэс нь цадах үедээ хоолоо хуурсан будаагаар дуусгавал илүү кайфтай байдаг сонин бөгөөд цатгам баялаг уламжлалтай.
Энэ газар ямар нэгэн тансаг зүйл байхгүй. Энэ бол хүмүүсийн дуртай сайн чанарын хоол зардаг жирийн нэгэн орон нутгийн ресторан юм. Хэрэв та Солонгосчууд ажлын хүнд өдрийн дараа юу иддэгийг үнэхээр мэдэрмээр байвал энэ газар зайлшгүй очих ёстой газар юм. Mangwon-руу зочлохдоо энэ газрыг туршиж үзэхийг би танд туйлын зөвлөж байна.
Энэхүү бичлэгт асуулт эсвэл сэтгэгдэл байвал доор үлдээнэ үү эсвэл help@creatrip.com хаягаар имэйл илгээнэ үү